Өнөөдөр сүүлийн хэдхээн өдөр дэлхийн хөрөнгийн зах зээл хэдэн их наяд доллараар унаж улаанаараа эргэлдэж байна. Бид нарын бишэрч шүтээд байдаг Элон Маск (хөрөнгө 134 тэрбум доллараар багасч, тесла хувьцаа энэ жил 38% унав), Жэфф Бизос (хөрөнгө 45 тэрбум доллараар буурав), Билл Гейтс (хөрөнгө 3.4 тэрбум доллараа доошлов) ах нар хэдэн тэрбумаараа алдаж байхад зөнч өвөө ганцаараа 13 тэрбум долларын ашиг хийчихэж. Омахагийн зөнч өвөө Трамп ерөнхийлөгч гарахаас өмнө дэлхийн зах зээл хямарна гээд таамаглаад байсан байхдаа.
Омахагийн зөнч өвөө Уоррен Баффетт ийм сайн анализ хийж ирээдүйд амьдарч чаддаг болохоор алдарт хөрөнгө оруулагч болж чадсан биз. Уоррен Баффетт өвөөтэй нэг сийрч ярьж сууж үзэх юмсан, яг яаж хөрөнгө оруулдаг, яаж улаанаараа эргэлдсэн зах зээлээс сугарч гардаг энэ тэр гээд. Бүр болж өгвөл хөдөө хорхог хийж өгөөд сүүтэй цай аягалж өгч гүйж байгаад энэ стратегийг суралцаад авбалч нээрээ хэхэ.
#валюинвестинг #уорренбаффетт
