2602. Гайхамшигтай хөрөнгө оруулагчаас бид юуг суралцах хэрэгтэй вэ?

2024 онд байхаа Дэвид Готтесмэн хэмээх алдарт хөрөнгө оруулагч нас барахдаа асар их хэмжээний хандивыг анагаахын сургуульд хандивласан санагдаж байна. Асар их хандив гэдэгт тэрбээр 1 тэрбум ам доллар буюу 3-4 их наяд төгрөгийг зүгээр нэг анагаахын сургуульд хариу нэхэхгүйгээр өгчихөв. 3-4 их наяд төгрөг бол манай улсын төсвийн 10% дээш хувийг эзлэх асар их мөнгө. Энэ асар их мөнгийг тэрбээр яагаад байшин барилга, үйлдвэрт зарцуулаагүй эмч бэлтгэдэг сургуульд зарцуулав гэдэг асуулт гарч ирнэ. Монголчууд бид юун сургуульд хандивлах, бид нарт чухал тооцогдох суварга хөшөө барих, тэмдэглэлт ойн хандив, эсвэл халамж байдлаар сайн сайхныг санаж хандивлах байх. Бид хандивыг сайхан нийгмийг бүтээх хөшүүрэгт тэр бүр хандивлаад байдаггүй, харин ахиж олдохгүй, өгөөжөө өгөхгүй тийм зүйлд хандивладаг санагдаж байна.

Үнэ цэнэд хөрөнгө оруулагч Дэвид Готтесмэн тэрбээр 3-4 их наяд төгрөгийг (1 тэрбум ам доллар) Алберт Эйнштэйн анагаахын коллежд хандивлав. Үүнийг логикоор хэр үнэ цэнэтэй хандив гэдгийг ойлгох гэж оролдъё. Тэрбээр хашир хөрөнгө оруулагч бол боловсролд хандив өгөх нь сайхан нийгэм бий болоход хамгийн өгөөжтэй хөрөнгө оруулалт гэж үздэг аж. Яг зөв, яагаад гэвэл сайхан нийгмийн бий болгоход ёс суртахуунтай иргэн, сайн боловсон хүчин, шилдэг мэргэжилтэн маш чухал юм. Яагаад гэвэл шилдэг мэргэжилтэн, сайн боловсон хүчин бол улс орны хөгжлийг дээш татахын зэрэгцээ гаднаас валют оруулж ирэхэд ус агаар шиг хэрэгтэй юм. Улмаар дундаж давхарга дээшилж улс орны нийгэм хөгжил дээшлэх үйлд чухал ач холбогдолтой. Тэгвэл тэрээр яагаад анагаахын сургууль гэж, яагаад гэвэл эмч бэлтгэх сургууль маш өндөр төлбөртэй. Тэр эмч болоод өрийг төлөх гэж санхүүгийн дарамтанд ордог байна. Энэ үүссэн өр хэмээх ачааг авбал тэр өндөр цалингаа амьдрахад зарцуулж ажил амьдралын тэнцвэр хадгалагдаж улсын хүн амын эрүүл мэндэд эерэгээр нөлөөлөх аж. Улмаар тэр улсын эрүүл мэндийн салбарын системд урт хугацаагаар сайн нөлөө үзүүлнэ хэмээн алсыг харсан байх. Энэ зүйлээр заавал анагаахын сургууль гэсэнгүй ирээдүйд сайхан нийгэм бий болоход шууд нөлөөлөх боловсролд хөрөнгө оруулж сурах хэрэгтэй юм байна.


Дэвид Готтесмэн хөрөнгө оруулагчийн энэ том хэмжээний хандив хүний амьдралыг шууд өөрчлөх эмч нарыг урт хугацаагаар дэмжсэн аж.

#валюинвестинг #дэвидготтесмэн