Бонд авахдаа юуг анхаарах вэ?.

Хөрөнгө оруулагч таны хөрөнгө оруулалтын гол хэрэгслийн нэг бол бонд юм. Бонд бол тогтмол хугацаанд хүү төлж, хугацаа дуусахад үндсэн төлбөрийн хамт буцаан олгох өрийн хэрэгсэл болно. Бондыг худалдаж авахдаа дараах гурван асуултыг баталгаажуулж харах хэрэгтэй. 1. Үндсэн төлбөр, хүүг хэн төлөх вэ? 2. Бондыг юугаар төлөх вэ? 3. Төлөхгүй бол баталгаа барьцаа юу байх вэ?  Бондыг засгийн газар төлөх бол бараг эрсдэлгүй хэмээж болно. Компанийн гаргаж буй бонд бол эрсдэл дунд - өндөр байх магадлалтай. Нээлттэй бондыг санхүүгийн зохицуулах хороо, монголын хөрөнгийн бирж хянах тул эрсдэл бага (эрсдэл 1-3%) байдаг. Хаалттай бонд бол хязгаарлагдмал хүрээнд санал болгож ил тод бус, хяналт харьцангуй сул байдаг.  Монголд буй компанийн бондын эрсдэл нэмэгдэхэд дараах хүчин зүйл нөлөөлж болно. Компани тодорхой циклээс хамаардаг, тухайлбал уул уурхайн түүхий эдийн үнэ унах зэрэг эрсдэл. Мөн тухайн компанийн засаглал сул, санхүүгийн байдал хямарч эхэлбэл эрсдэл нэмэгдэх боломжтой. 
#валюинвестинг #бонд